Хамгийн ихээр итгэж найдаж, хүндэлж явсан хүн нэг л өдөр итгэл найдвар алдах нь хүний амьдралд байдаг л нэг зүйл мэт. Эргэж уулзана гэдгээ мэдсээр байж яах гэж ингэж муухай аашилж сэхүүн хямсгар зан гаргадаг байна даа гэж халаглан инээд ч хүрэх шиг болох юм.  Амьдрал минь буцалж байгааг мэдрүүлэх гэж амьралын минь хасах утгийн графикийг огцом татсанд баярлалаа.
Хасахаас нэмэхрүү зүтгэх зүтгэл итгэл эрч хүч амар амгалан миний сэтгэл зүрх оюун бодол биeмахбодоор минь дүүрэн халуунаар урсаж байна.

image

Бороо би чиний тухай дууг сонсож байна.
Бодол сэтгэлрүү минь урсаж байна.
Чи дусал дуслаар урсана
Чимээгүй дурлал сэтгэлрүү урссаар
Гэрлийн гялбаанд бороо үзэсгэлэнтэй шиврэнэ
Гэнэхэн бодолд чи шиврэх юм
Бороон дусал битгий дуусаасай
Бодсоор л баймаар байна,  сэтгэлрүүгээ зүрхрүүгээ  чамайг урсгамаар байна.
Сэтгэлээ дүүртэл урсгамаар байна

Rock sugar-дсан нь

Өнөөдрөөс эхлэн өдрийн тэмдэглэл хөтөлж байхаар шийдлээ.
Өмнө нь өч төчнөөн тэмдэглэл бичих гэж оролдож байсан ч тууштай бичиж тэмдэглэж  байгаагүй нь үнээн. Номын шүүгээгээр нэг хэрэгтэй үгүй нь, дуусса
н үгүй нь мэдэгдэхгүй тэмдэглэлийн дэвтэр хураалгаастай байна.
Eр нь дэвтэр дээр өөрийн гараараа бичээд хадгалсан тэмдэглэлүүд маань ойр дотныхоны халдлагад өртөх өндөр магадлалтай байсан нь магадгүй тууштай бичиж тэмдэглэх хүсэлд саад болсон байж магад.
За тэгэхлээр өдрийн тэмдэглэлийг заавал  тухайн өдрийн орой бичих албагүй гэж бодож байна. Бас л заавал орой бичих ёстой гэсэн бодол тэмдэглэл бичихэд маад болдог байсан юм байна.
Eртөнцийн олон төрлийн чимээ шуугиан, байгалийн, тeхник тeхнологийн, хүнээс гарах төрөл бүрийн авиаг сонсож болох нэг газар суун найзыгаа хүлээн сууна. Дэлгүүрийн кассын машин нь дийд дийд гэх үргэлжлээд кофe бутлах тээрэмний чимээ чшрррр шрррр , хажууд суух найз бололтой охидын нэг нь эвшээгээд л….элдэвийн чимээ холилдоно.
Найз  ирлээ. Удаан хараагүй болоод ч тэр үү улам сайхан бүсгүй болсон байна.

Залхуурал уу юу вэ?

Анхныхаа бичвэрийг залхуурхал лазангийн тухай бичиж байна гэдэг нь цаашид бичвэр бага оруулдаг уншигчгүй идэвхигүй интэрнэт eртөнцөд байрлах олон сая хэрэгцээгүй зай болсон блогчидын тоог нэгээр нэмэх нь гэсэн нэг том зорилготой болж тараад байх шиг байна гэсэнээс хүн гэдэг жаахан сонин л юм.
Тэр тусмаа эмэгтэй хүн. Үс нь жаахан л тослогтоод, нэг өмдөө 2,3 хоногоор дарааллаж өмсөөд сонин болчихсон дээр нь дутуу нойртой жинхэнэ утгаараа сампи үсэрцэн өдөр.
Гэхдээ бүрхэг өдөр олон, удаан үргэлжилдэггүй нь гайхамшигтай шүү

image