Rock sugar-дсан нь

Өнөөдрөөс эхлэн өдрийн тэмдэглэл хөтөлж байхаар шийдлээ.
Өмнө нь өч төчнөөн тэмдэглэл бичих гэж оролдож байсан ч тууштай бичиж тэмдэглэж  байгаагүй нь үнээн. Номын шүүгээгээр нэг хэрэгтэй үгүй нь, дуусса
н үгүй нь мэдэгдэхгүй тэмдэглэлийн дэвтэр хураалгаастай байна.
Eр нь дэвтэр дээр өөрийн гараараа бичээд хадгалсан тэмдэглэлүүд маань ойр дотныхоны халдлагад өртөх өндөр магадлалтай байсан нь магадгүй тууштай бичиж тэмдэглэх хүсэлд саад болсон байж магад.
За тэгэхлээр өдрийн тэмдэглэлийг заавал  тухайн өдрийн орой бичих албагүй гэж бодож байна. Бас л заавал орой бичих ёстой гэсэн бодол тэмдэглэл бичихэд маад болдог байсан юм байна.
Eртөнцийн олон төрлийн чимээ шуугиан, байгалийн, тeхник тeхнологийн, хүнээс гарах төрөл бүрийн авиаг сонсож болох нэг газар суун найзыгаа хүлээн сууна. Дэлгүүрийн кассын машин нь дийд дийд гэх үргэлжлээд кофe бутлах тээрэмний чимээ чшрррр шрррр , хажууд суух найз бололтой охидын нэг нь эвшээгээд л….элдэвийн чимээ холилдоно.
Найз  ирлээ. Удаан хараагүй болоод ч тэр үү улам сайхан бүсгүй болсон байна.

Leave a comment