Бороо би чиний тухай дууг сонсож байна.
Бодол сэтгэлрүү минь урсаж байна.
Чи дусал дуслаар урсана
Чимээгүй дурлал сэтгэлрүү урссаар
Гэрлийн гялбаанд бороо үзэсгэлэнтэй шиврэнэ
Гэнэхэн бодолд чи шиврэх юм
Бороон дусал битгий дуусаасай
Бодсоор л баймаар байна,  сэтгэлрүүгээ зүрхрүүгээ  чамайг урсгамаар байна.
Сэтгэлээ дүүртэл урсгамаар байна

Leave a comment